
Манай компанийн гол зорилго бол өвөг дээдсийн маань аль эртнээс ургамал, жимс жимсгэнэ, мөөгтэй хамт хүлээн авч ирсэн нэн шаардлагатай багц амин дэм, эрдэс бодисуудаар хүмүүсийг хангах явдал юм. Манай бүх бүтээгдэхүүн Тверь мужийн тусгай хамгаалалттай газар нутаг "Оросын байгалийн өлгий" - Селигер нуураас түүж авдаг байгалийн цэвэр ургамлын гаралтай түүхий эдэд суурилдаг. Бид далайн байцаагаа байгалийн үнэт эрдэсүүдээр баялаг Цагаан тэнгисийн гүнээс түүж авдаг. Тийм ч учраас манай бүтээгдэхүүнүүд нь онцгой зөөлөн үйлчилж, бие махбодид сайн шингэдэг ба хиймэл химийн харшил үүсгэгч бодис агуулаагүй тул харшил үүсгэдэггүй. Манай бүтээгдэхүүний байгалийн суурь нь байгалийн натурал эх үүсвэр байдаг тул зарчмын хувьд манай бүтээгдэхүүнээс татгалзах шалтгаан байдаггүй.
Дараа нь та өөрийн биеийн онцлог хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүнийг авч эхлэх хэрэгтэй. Бидний судалгаагаар ургамлын найрлага нь зүрх судасны системийг дэмжихэд оролцдог, мөн үе мөч, булчин, дотоод шүүрлийн зүй ёсны анатоми болон физиологийг дэмжихэд оролцдог мэдрэлийн зохицуулалтын механизмын үйл ажиллагааг оновчтой болгоход оролцдог бодисуудыг агуулсан хэд хэдэн бүтээгдэхүүнийг нэгэн зэрэг хэрэглэх нь хамгийн зөв болох нь тогтоогдсон.
Байгаль дээрх амин дэмүүд тус бүрдээ хэд хэдэн төрөл хэлбэрээр оршин байдаг боловч дэлхий дээрх үйлдвэрүүдийн хувьд эдгээр хэлбэрийн зөвхөн нэгийг нь нийлэгжүүлж сурсан байна. Байгаль дээрх амин дэмүүд нь химийн аргаар бүтээгдсэн амин дэмүүдээс илүү баялаг, олон төрөл байдаг бөгөөд шингэц сайтай байдаг. Vertera компанийн бүтээгдэхүүн дэх эрдэс бодисууд нь органик хэлбэрээр байдаг ба чухам энэ нь л бие махбодид амархан шингэх нөхцөл болдог; тэдгээрийг байгаль өөрөө бүтээсан байдаг тул эсрэг заалт байдаггүй.
Тийм ээ, болно. Манай бүтээгдэхүүн жинхэнэ байгалийн гаралтай, бие махбодид маш сайн шингэдэг, харшлын урвал үүсгэдэггүй. к Манай Компанийн бүтээгдэхүүн хиймэл химийн харшил үүсгэгч бодис агуулаагүй тул эм бэлдмэлүүдтэй харилцан үйлчлэлд орж, сөрөг нөлөө үзүүлдэггүй.
Өдөр тутамд бидний бие махбодид 600 гаруй төрлийн ашигтай бодис шаардлагатай байдаг. Үүнд: амин дэмүүд, эрдэс бодисууд, микро болон макро элементүүд ордог. Тэдгээрийн ихэнх нь далайн байцаанд агуулагддаг болохыг орчин үеийн шинжлэх ухаан нотолсон. Үүний зэрэгцээ манай далайн байцааны гельний коллоид томъёо нь найрлага болон бүтцийн хувьд цусны сийвэнтэй ойролцоо байдаг тул манай гель нь ургамал хэлбэрээрээ байгаа далайн байцаа эсвэл далайн байцааны нунтагтай харьцуулахад биед илүү сайн шингэдэг. Гель дэх ашигтай бодисуудын 90-ээс илүү хувь нь бие махбодид шингэдэг бол шахмал эсвэл нунтагаас ердөө 13% нь шингэдэг.
Далайн байцааны гельд агуулагддаг ургамлын ширхэгүүд нь ион солилцооны шинж чанартай байдаг. Дэлхийн гадаргуу дээрх нэг ч ургамал ийм шинж чанараараа сайрхаж чадахгүй! Vertera Gel нь "нэгд хоёр" гэсэн зарчимтай хосгүй өвөрмөц бүтээгдэхүүн юм: энэ нь бие махбодиос хэрэггүй бүхнийг зайлуулж, эд эсүүдийг цэвэрлэж, дараа нь тэдгээрийг шаардлагатай бүх бодисоор хангадаг гэсэн үг юм!
Vertera түншийн хөтөлбөрт хамрагдаж, мөнгө олж эхлэхийн тулд манай сайтын баруун дээд буланд байрлах "Түншийн кабинет" гэсэн товчийг дарах хэрэгтэй. Дараа нь бүртгэлийн маягтыг бөглөж (бүх талбарыг заавал бөглөх шаардлагатай, нууц үг нь дор хаяж 8 тэмдэгт болон дор хаяж нэг том латин үсэг агуулсан байх ёстой), "Түнш болох" гэсэн товчийг дарна.
Компанитай Түншлэлийн гэрээ байгуулахын тулд өөрийн Хувийн кабинет руу нэвтрэн орж, "Түншлэлийн гэрээ" гэсэн хэсэгт орно уу. Тэнд Түншлэлийн гэрээ байгуулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл байгаа.
"Гарын үсэг бүхий өргөдлийн хуулбар" гэсэн мөрийн эсрэг талд байгаа "Файл сонгох" гэсэн товчийг дарж компьютерээсээ өргөдлийн сканнердсан хуулбарыг ачаална, үүний дараа "Илгээх" гэсэн товчийг дарна.
"Паспортын хуулбар" гэсэн мөрийн эсрэг талд "Файл сонгох" гэсэн товчийг дарж паспортынхаа сканнердсан хуулбарыг оруулна, дараа нь "Илгээх" гэсэн товчийг дарна. Оруулж байгаа файлын хэмжээ 2 Мб-аас хэтрэхгүй байх ёстой.
Компанийн нэр нь түүний эрч хүчний мөн чанарыг бүхэлд нь илэрхийлдэг". "Verte" гэдэг нь "хуудсыг эргүүлж, бүр шинэ хуудаснаас эхлүүл" гэсэн утгатай. "Ra" гэдэг нь Волга мөрний эртний нэр бөгөөд энэ мөрний эхэнд манай үйлдвэр байрладаг. "Vert-Terra" нь мөн "ногоон гариг" гэж орчуулагддаг. Энэ нь элбэг дэлбэг байдлын бэлэгдэл буюу ерөнхийдөө амьдралын бэлэг тэмдэг юм.